Монгол дайчид 21 орны цэргүүдэд гардан тулааны тоглолт үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-03-24 13:55:30

Монгол улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгааллын ротын 3 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан бэлтгэл хийж байна.

Мөн Афганистан улсад явж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын 136 мянга гаруй цэргийн алба хаагчтай хамт энд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Манай ротынхон дэлхийн 21 орны цэргүүдэд гардан тулааны үзүүлэх тоглолтоо сонирхуулжээ. Тус ажиллагаанд манай энхийг сахиулагч залуус "Монгол цэргийн өдөр" арга хэмжээ зохиож, орчин цагийн Зэвсэгт хүчнээ сурталчилсан байна. Мөн энэ үеэр тус ротын цэргүүд үндэсний бөх барилдах, нум сумаар харвах, үндэсний соёл урлагаа ч сурталчлав. Үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн бүрэлдэхүүний 85 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай цэргүүд бол захирагчаар дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ