Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-30 08:05:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Тодруулбал, 10.00 цагт болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцэж, УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тухай мэдээллийг сонсоно. Харин 11.00 цагт Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонсох юм.


Үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн байна. Байнгын хорооны хэлэлцэж асуудлын жагсаалтад “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай”, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төсөл багтжээ.

Холбоотой мэдээ