УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 12 хууль, тогтоолын төсөл
хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, “Зарим газар нутгийг улсын тусгай
хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Харилцаа
холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай,
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Оюуны
өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр
төлөвлөжээ. Түүнчлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх
үндсэн чиглэл”-ийн биелэлт, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох
тухай асуудлыг хэлэлцэж, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын
талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.