Сирийн асуудлаарх яриа хэлэлцээнд оролцогч талууд Нур-Султанд хүрэлцэн иржээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-25 15:55:36

НУР-СУЛТАН. /TASS/. Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах асуудлаарх олон улсын уулзалтад оролцогчид Казахстаны нийслэл Нур-Султан хотод хүрэлцэн иржээ. Энэ тухай Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Айбек Смадияров мэдэгдсэн байна.


ОХУ-аас тус улсын төрийн тэргүүний Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Александр Лаврентьев  тэргүүтэй төлөөлөгчид уулзалтад хүрэлцэн иржээ. Түүнчлэн Ираны Гадаад хэргийн сайдын ахлах туслах Али Асгар Хажи тэргүүтэй төлөөлөгчид Иранаас хүрэлцэн ирсэн бол Турк улсаас тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Седат Онал хүрэлцэн иржээ.


Түүнчлэн Сири, Йорданы төлөөлөгчид болон НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар, Олон улсын Улаан загалмайн хорооны төлөөлөгчид энэхүү уулзалтад ажиглагчийн хувиар хүрэлцэн ирж байгаа аж.


Орос, Иран, Турк болон Сирийн Засгийн газар, сөрөг хүчний төлөөлөгчдийг оролцуулсан Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах асуудлаарх олон улсын уулзалт Нур-Султан хотод энэ сарын 25-26 хүртэл үргэлжлэх юм. Өнөөдөр Астанагийн үйл явцыг батлан даагч улс орнуудын хоёр талт болон гурван талт зөвлөлдөх уулзалт болон ажиглагч талуудтай хийх уулзалтууд болох бол баасан гарагт бүгд хуралдаан болох аж. Сирийн Үндсэн хуулийн хорооны жагсаалтыг гаргах нь яриа хэлэлцээний гол сэдэв болох юм. 

Холбоотой мэдээ