Эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 боксчин өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-25 12:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд хүч сорьж байгаа манай шигшээ багийн тамирчдаас өнөөдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана.


Тэмцээн өчигдөр өнжсөн бөгөөд өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаанууд 15 цагаас эхэлнэ. Тодруулбал, 56 кг-д Х,Энх-Амар Энэтхэгийн Биши Kaвиндер Синхгтэй, 64 кг-д Б.Чинзориг Иорданы Алкасбех Мустафатай, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Мөнгөнсаран Филиппиний Хосей Габукотой, 54 кг-д М.Нандинцэцэг БНХАУ-ын Ши Шиантай, 60 кг-д М.Намуун Тайваны Ву Шие Е-тэй тус тус хүчээ сорино.


Харин орой 20 цагаас 60 кг-д Э.Цэндбаатар Узбекстаны Ш.Рахимовтой, 81 кг-д Н.Шинэбаяр Филиппиний Жон Нобел Марвинта, эмэгтэйчүүдийн 81 кг-д Э.Ундрам Вьетнамын Нгуен Ти Пвонгтой тус тус тулалдана.

Холбоотой мэдээ