Ялалтын баярын үеэр хамгийн их зорчдог Оросын хотуудыг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /АиФ/. Тавдугаар
сарын 1-5 хүртэл үргэлжилдэг Ялалтын баярын үеэр жуулчид болон иргэдийн хамгийн
их зорчдог алдартай хотуудын жагсаалтад Санкт-Петербург, Москва, Казань, Петрозаводск
болон Краснодар хот багтжээ.
Жагсаалтыг 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 5 хүртэлх хугацаанд зочид буудал, орон сууцнуудад өгсөн захиалгын мэдээлэлд үндэслэн гаргажээ. Жуулчид баярын үеэр Нева мөрөн урсдаг Санкт-Петербург хотод хамгийн урт хугацаа буюу 4 өдрийг өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Бусад хотод дунджаар 2-3 хоногийг өнгөрүүлэх төлөвтэй байгаа аж.
Үүний зэрэгцээ жуулчид түр оршин суух газартаа өдөрт 2.1-3.9 мянган рублийг зарцуулах төлөвтэй байна. Мөн буудаллахад
хамгийн бага өртөгтэй хотод Краснодар орж байгаа бол Москва хот хамгийн үнэтэйд тооцогдож байгаа аж.