Амилуулах яаралтай тусламжийн сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 17:44:43

Амилуулах яаралтай тусламж, гэмтлийн суурь тусламж сэдэвт сургалтанд 300 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран хамтран “Эмнэлгийн  яаралтай  тусламж, халдвар хамгаалал, хүүхдийн яаралтай тусламж, гамшгийн үеийн  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээ, эрсдэлийн үнэлгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын  төлөвлөгөөг  боловсруулах  онол, дадлагын 4 багц цагийн сургалтыг зохион байгуулж   их эмч, бага эмч, сургууль, цэцэрлэгийн эмч нарын 305 гаруй мэргэжилтэн хамрагджээ.

Сургалтанд  оролцогч нараас  сургалтын  дараах  үнэлгээг  авахад дундаж  үнэлгээ 50,6 хувьтай үнэлэгджээ. Тус аймаг Хүүхдэд ээлтэй аймаг болох хөтөлбөрийн хүрээнд эх хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт тавин ажиллаж байгаагийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах зорилгоор сургалтуудыг тодорхой үе шаттай үр дүнтэй зохион байгуулж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ