“Netflix” компани оффисоо өргөжүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-22 14:02:46

НЬЮ-ЙОРК. /Japan Today/. Netflix” компани “New York City” төвийг байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгджээ. Энэхүү төвийг байгуулснаар хэдэн мянган ажлын байр шинээр бий болж магадгүй юм.


Манхэттен хотод оффисоо өргөжүүлж, Бруклинд зураг авалтын газраа өргөжүүлэхэд Netflix” компани 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. Netflix” компани Бруклин хотод 15000 хавтгай дөрвөлжин м талбайг түрээсэлж, ойрын 5 жилийн хугацаанд хэдэн мянган ажлын байр бий болгохыг зорьж байна.


Төлбөртэй дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “Netflix” компани “Apple”, “Walt Disney Co” зэрэг компанитай өрсөлдөхөд бэлтгэн үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж байна хэмээн “Japan Today” сонин мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ