УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Элчин сайд эгүүлэн татах
тухай, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”, “Түр хороо
байгуулах тухай” тогтоолын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Ус
бохирдуулсны төлбөрийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай, Ашигт малтмалын
тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны
төсвийн тухай тогтоолын төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос “Хорт хавдрын өвчлөл,
түүний илрүүлэлт болон эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар” Ерөнхий
сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.