Манай жүдочид тивийн АШТ-ээс нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-21 09:02:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, манай жүдочид нэг мөнгө, 3 хүрэл медальт хүртлээ.


Ази тивийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд 39 орны эрэгтэй 184, эмэгтэй 102, нийт 289 жүдоч хүч ур чадвараа сорих юм. Тус тэмцээнд эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ сорин өрсөлдөхөөр тус улсад очсон байна.


Эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 52 кг-д 2019 оны Монгол Улсын аварга Л.Сосорбарам мөнгөн медаль, 57кг-д Л.Энхрийлэн,  эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн бол Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

Холбоотой мэдээ