Парабочигийн нийслэлийн АШТ-д 50 гаруй тамирчин оролцож байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-18 11:47:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын 2019 оны парабочигийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн спорт зааланд эхэллээ.


Энэхүү тэмцээнийг Нийслэлийн биеийн тамирын спортын хороо, Монголын парабочигийн холбоотой хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээн нь саажилттай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам зориг өгөх, энэ спортоор дамжуулан хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой юм.


Энэ удаагийн тэмцээнд 5 байгууллагын 50 гаруй тамирчин 2 өдрийн турш 3 төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулна.


Дашрамд сонирхуулахад, "Бочи" нь Японоос гаралтай спорт тоглоом бөгөөд 1984 оноос паралимпийн төрөл болсон байна. Энэ нь тархины саажилттай иргэдэд зориулсан спорт бөгөөд тоглолтын дүрэм нь улаан, хөх бөмбөгүүдийг "Jack" буюу цагаан бөмбөг рүү хамгийн ойр шидэх. Бочи нь ВС1, ВС2, ВС3, ВС4 гэсэн 4 ангиллаар шилдгүүдээ тодруулдаг байна.  

Холбоотой мэдээ