“Тоочин хүүхдүүд” олимпиадад 1200 гаруй сурагчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:14:57

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Монгол Улсын гавъяат багш Жигжидийн Нямжавын нэрэмжит “Тоочин хүүхдүүд” олимпиад болж 22 сургуулийн 1200 гаруй сурагчид оролцож байна.

Тус олимпиад 1988 оноос эхлэн явагдсан ба энэ жил 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Ж.Нямжав нь Шинэ-Идэр сумын уугуул бөгөөд 1972 онд Улсын багшийн сургуулийг төгсөөд аймагтаа ирж ажиллаж ажлын гараагаа эхэлжээ. 1996 оноос багшийн их сургуулийн лаборатори сургуульд сургалтын төв байгуулан ажиллаж сурагчдын математик сэтгэхүйг хөгжүүлэх талаар олон жил үр бүтээлтэй ажиллаж иржээ.

Түүний шавь нараас олон улсын математикийн олимпиадад хоёр сурагч оролцож хүрэл болон тусгай байрт шалгарсан, 6 сурагч математикийн олимпиадын аварга, 5 сурагч мөнгө, хүрэл зэрэг олон медаль хүртжээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ