Алдагдаж буй зан заншил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:09:21

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын иргэн Т.Керей тус аймгийн казахуудын дунд дэлгэрч эхэлсэн, ард түмний уламжлал, зан заншилд харш зарим зүйлийг шүүмжлэв.

Тэр ярихдаа, Монголын казахууд эх хэл, үндэсний зан заншлаа цэвэр хадгалсан зон олон хэмээн дэлхийн казахуудын их хуралдай онцлон үнэлсэн. Гэтэл магтагдсан энэ олон түмэн мань уг амжилтандаа ташуурч байгаа талаар хэдэн жишээ дурдъя.

Нэгд, 1995 оноос эхлээд залуу хосууд хуримаа гэртээ хийхээ байсан. Хурим, бэр буулгах зан үйл оросорхуу маягаар явгддаг боллоо. Хурим хийхэд зориулж хүүгийн эцэг эх банкнаас 5-6 сая төгрөгийн зээл авдаг. Үсэглэлийн баяр үүнээс дутуугүй. 500 орчим хүн цуглардаг ийм нүсэр том арга хэмжээ өөр хаана ч байхгүй. Хоёрт, хүмүүс насны тэтгэвэрт гарангуутаа түүх, намтрын ном гаргадаг боллоо. Эдгээр номууд нь уран сайхны шаардлага эс хангадаг, алдаа мадаг ихтэй, голцуу өөрийгөө магтан, бусад заримыг муулсан байдаг. Гуравт, үхэгсэдийг үдэх ёс жаяг соёлтой байх ёстой. Манайд талийгаачдын гэрт олон хүн цугларан өдөржин хооллож, шөнөжин хов жив, улс төр ярьдаг. Эцэст нь сургуулийн сурагчид хичээлийн дараа хичээлээ давтдаггүй, интернэт өдөржин ширтдэг, шөнө гудамж талбай, цэнгүүний газраар тэнэдэг. Эдгээр гаж буруу үзэгдлүүдтэй хайр найргүй тэмцвэл зохино гэж ярилаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ