Дунд сургуулийн хуучин барилгыг хувьчлахыг иргэд дэмжихгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 15:03:47

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн хуучин барилгыг дуудлагын худалдаанд оруулах зар цацсаар байна.

1970-аад онд босгосон, аймагтаа хамгийн томд тооцогдох энэ барилгын эхний үнэ 725  сая төгрөг байна. Гэтэл үүний өчүүхэн нэг хэсэгтэй тэнцэх тус сургуулийн шинэ хичээлийн байр гурав орчим сая төгрөгийн хөрөнгөөр уржнан босгосон юм.

Хүмүүсийн ярьж байгаагаар бол дээрх хуучин байр нь тийм ч эдэлгээнээс гарчихаагүй, материал нь дээд зэргийн чанартай, эргэж ашиглахад сайндаа шал, хаалга, цонхыг нь шинэчлэх зуун сая төгрөгийн л зардал гарна. Бодвол улсын өмчийг ийм байдлаар эзэмших арга мэхийг сайн эзэмшсэн сиймхийнүүд энэ зорилгоо эхнээс нь төлөвлөөд, одоо жинхэнэ хэрэгжүүлэх шатандаа хүрээд байгаа гэнэ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ