Тосонцэнгэл сумын сургууль О.Лувсанжамбаагийн нэрэмжит боллоо

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 14:28:02

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан болж Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийг Осорын Лувсанжамбаа агсаны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.

Тэрээр газар шороо, эх нутаг эрх чөлөөнийхөө  төлөө халуун амь бүлээн цусаа урсгаж өнөөгийн амгалан нийгмийг өвлүүлэн үлдээхэд гар бие оролцож явжээ. Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын уугуул  1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 оны Ардын Хувьсгалын партизан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Осорын Лувсанжамбаа агсны  эр зориг нэр алдрыг нь  хойч үед нь дурсан сануулж эх орны ирээдүй болсон залуу үеийг эх оронч сэтгэлтэйгээр болгох зорилгоор Тосонцэнгэл сумын сургуулийн өмнөх талбайд түүний гэгээн дүрийг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг сүндэрлүүлэн босгожээ. 

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ