Дунд сургуулиудыг сэргээн засварлахад зориулж 2 сая ам.доллар хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-17 10:42:41

ДУБАЙ. /РИА Новости/. Мозамбикт халуун орны “Идаи” хар салхи дэгдсэний улмаас эвдэрч сүйдсэн дунд сургуулиудыг сэргээн засварлахад зориулж “Dubai Cares” байгууллага 2 сая ам.доллар хандивлажээ.


Энэхүү мөнгийг олон улсын “Education Cannot Wait” байгууллагын санаачилгаар олгохоор болжээ. Онцгой байдлын үед боловсролыг дэмжих зорилготой тус байгууллагыг АНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд, Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум байгуулж байжээ. 


“Энэхүү санаачилгыг хэрэгжүүлэх замаар боловсролд хүрэх боломжийг сэргээж чадна гэж бид найдаж байна. Багш нар болон сурагчдыг сургалтын түр хоргодох байр, сургалтын материалуудаар хангахыг бид тэсэн ядан хүлээж байна” хэмээн “Dubai Cares” байгууллагын тэргүүн Тарик аль-Гург мэдэгдсэн байна. 


Гуравдугаар сарын дундуур Африкийн зүүн өмнөд хэсгийн орнуудад “Идаи” хар салхи дэгдэж, Мозамбик, Зимбабве, Малави улсад 700 гаруй хүн амиа алдсан юм.



Холбоотой мэдээ