Байгалийн ухааны анхдугаар олимпиадад 100 гаруй сурагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-17 12:04:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Говь-Алтайн ирээдүйн эзэд" байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадад тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 100 гаруй сурагч оролцжээ.

Олимдиадыг "Төрөлх-Алтай" ТББ-ийн тэргүүн, МАН-ын ЕНБ-ийн дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар, БСШУСЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулж, Говь-Алтай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ, Анагаахын лицей сургуулийн төгсөх ангийн бүлэг тус бүрээс шилдгийн шилдэг 94 сурагч хамрагдсанаараа онцлогтой болжээ.

Олимпиадын сурагчдын төрөлд нэгдүгээр байрт МУГБ Б.Гомбын нэрэмжит нэгдүгээр сургуулийн сурагч Н.Балжинням, удаах байруудад "Хантайшир-Эрдэм" цогцолбор сургуулийн сурагч Ш.Мөнхбат, мөн нэгдүгээр сургуулийн сурагч Б.Хишигдарь нар шалгарч зөөврийн компьютер,  Ipad, Samsung J6+ гар утасны эзэн болжээ. 

Түүнчлэн баг болон оролцсон сурагчдын дүнгийн дунджаар шилдэг заах аргын нэгдлийг шалгаруулсанаас тэргүүн байрт "Хантайшир-Эрдэм" цогцолбор сургуулийн ЗАН-д нэг сая төгрөг, хоёрдугаар байрт нэгдүгээр сургуулийн ЗАН-д 800 мянган төгрөг, гуравдугаар байрт шалгарсан гуравдугаар сургуулийн ЗАН-ийг 600 мянган төгрөгөөр урамшуулсан байна.

Холбоотой мэдээ