Осол гэмтлээс сэргийлэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-16 10:57:03

Дорноговь /МОНЦАМЭ/. Зам тээврийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэхэд эрүүл мэндийн салбарын оролцоог олон нийтэд сурталчилж, бусад салбарт үлгэрлэн дууриал үзүүлэх зорилготой"Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу" өдөрлөгийг аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, аймгийн ЭМГ, БСУГ, ЦГ-ын Замын цагдаагийн тасагтай хамтран зохион байгууллаа.

"Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030" салбар дундын үндэсний чуулганыг угтаж дээрх арга хэмжээг зохион байгуулсан аж.

Дорноговь аймгийн хэмжээнд 2018 онд осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн 3016 тохиолдол, осол гэмтлийн шалтгаант нас баралтын 107 тохиол тус тус бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс өвчлөл 17.3 хувиар, нас баралт 23.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх таван байрт бүх төрлийн уналт 32.8 хувь, зам тээврийн ослын шалтгаант 20.5 хувь, хүчирхийлэл 17.7хувь, амьгүй механик зүйлд өртөх 17.6 хувь, түлэгдэлт 4.9 хувийг эзэлж буй талаар аймгийн ЭМГ-аас мэдээлсэн.

Тиймээс явган хүний гарцаар гарж хэвших, суудлын бүс тогтмол зүүх, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо бүү барих, хурдаа тохируулах, осол гэмтлээс олуулаа сэргийлэх зэрэг уриалгыг иргэдэд хандан дэвшүүллээ.

Холбоотой мэдээ