Дуучин Г.Мөнхбаяр "Азийн шилдэг дуучин"-аар шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2019-04-15 14:33:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдөр болсон “LBMA Star Awards” наадамд дуучин Г.Мөнхбаяр шилдэг дуучнаар шалгарсан байна.

Тэрээр  “Greatest Showman”  киноны “Never Enough” дууг дуулжээ. БНСУ-ын “Korea’s Best Brand Awards Association” болон “LBMA Star Awards” -ын хамтарсан шалгаруулалтаар “Азийн шилдэг дуучин”-аар шалгарсан байна. Өмнөх жилүүдэд Солонгосын алдарт “Т-ARA” хамтлагийн гишүүдээс болон “G.O.D”, “The One”, “K-Pop” хамтлаг, одод хүртэж байсан шагналыг ийнхүү Монгол Улсаас анх удаа авлаа.

"Намайг дэмжсэн найз нар болон гэр бүлийнхэндээ маш их баярлалаа” гэж тэрбээрГ.Мөнхбаяр нүүр номдоо талархан бичжээ.

Холбоотой мэдээ