Суданд үндсэн эрх чөлөөг хязгаарласан хуулиудыг хүчингүй болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-04-15 12:20:36

КАИР. /TASS/. Суданд үндсэн эрх чөлөөг хязгаарласан хуулиудыг цуцлах тухай шийдвэрийг тус улсын цэргийн зөвлөл гаргасан байна. Энэ тухай телевизийн “Al Arabiya”  суваг Судан улсын Мэдээллийн яамны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.


Тус сувгаар мэдээлснээр, тухайлбал, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тогтоосон цензурыг цуцлах, ил тод байдлыг хангах шийдвэрлэжээ. Цэргийн зөвлөлийн гишүүд өнгөрөгч бямба гарагт сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа ийм шийдвэр гаргасан байна. Уулзалтад оролцсон төлөөлөгчдийн нэг Омар ад-Дакырын хэлснээр, цэргийн зөвлөл өгсөн бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт сөрөг хүчнийхэн найдаж байна. Тухайлбал, улс төрийн хоригдлуудыг суллана, эсэргүүцлийн ажиллагаануудын үеэр хүний амь эрсэдсэнтэй холбоотой хэргийг болон авлигын хэрэгт холбоотой хүмүүсийг шударгаар шүүнэ гэх зэрэг амлалтуудыг цэргийн зөвлөл өгчээ.


Судан улсад олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлсний дараа тус улсын эрх баригчид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтаа эрс чангатгаж, ард олны бослого хөдөлгөөн, эсэргүүцлийн ажиллагаа, улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралын талаар мэдээлэхийг хоригложээ. Үүний хариуд сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүхэлд нь хянахыг эсэргүүцсэн кампанит ажил өрнүүлэхээр шийдэж, Хартум хот дахь Суданы хэвлэл мэдээллийн төвийн дэргэд жагсаал зохион байгуулж эхэлсэн байна. Анхны жагсаал өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр болсон бөгөөд дараа дараагийн эсэргүүцлийн ажиллагаанууд хэвлэл мэдээллийн олон ажилтнуудыг баривчилснаар дуусжээ.


Холбоотой мэдээ