“И-ОФФИС” цахим системийг нэвтрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-13 21:17:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ цаасгүй технологи болох “И-ОФФИС” цахим системийг нэвтрүүлж байна.

Уг систем нь төрийн байгууллагуудын нэгдсэн сүлжээнд ашиглахад зориулсан сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан тайлан, дүн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай илгээх, хүлээж авах, солилцох, байгууллагын дотоод үйл ажиллагааг хөнгөвчилж ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цаасгүй технологи нэвтрүүлэх ач холбогдолтой гэнэ.

Уг системийг тус аймгийн ЗДТГ, хэрэгжүүлэгч агентлагууд, сумдын ЗДТГ хоорондоо нэгэн зэрэг ашиглах боломжтой бөгөөд дөрөвдүгээр сардаа багтаан нэвтрүүлэх ажээ.


Холбоотой мэдээ