“Их 20”-ийн Сангийн сайд нарын уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-12 12:08:00

ВАШИНГТОН. /NHK/. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед “Их 20”-ийн орнуудын Сангийн сайд нар АНУ-ын нийслэл Вашингтон хотноо уулзаж байна. Пүрэв гарагт эхэлсэн Сангийн сайд, Төв банкны удирдагуудын уулзалтыг Япон улс түүхэндээ анх удаа даргалж байна.


Уулзалтын эхний өдөр төлөөлөгчид АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан, Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарах зэрэг томоохон асуудлуудын эрсдлийг бууруулах талаар хэлэлцэнэ. Их Британи, ЕХ “Brexit”-ийг 10 дугаар сарын 31 хүртэл хойшлуулахаар лхагва гарагт тохиролцсон билээ.


Xудалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах чиглэлд олон улс хамтран ажиллах шаардлагатай байгааг Японы төлөөлөгчид yулзалтын үеэр онцлох төлөвтэй байна. Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч компаниудын татвар болон криптовалютын зохицуулалт зэрэг асуудал мөн уулзалтын хэлэлцэх сэдэвт багтаж байгаа аж. Энэхүү уулзалт хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ