Архив, бичиг хэргийн ажилтнуудыг улсын үзлэгт бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-11 15:21:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөл болон Архивын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн архив болон аймаг, сумдын төсөвт байгууллагуудын архивуудад дөрвөн жилд нэг удаа хяналт шалгалт хийж, ажлын үр дүнг үнэлэх журамтай.

Дээрх архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ онд хийхтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын Архивын тасаг “Чадварлаг амьдрах ухаан” төрийн бус байгууллагатай хамтран нутгийн захиргааны байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хэрхэн бэлтгэх арга зүй” сэдэвт хоёр өдрийн сургалтыг Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд өнөөдрөөс зохион байгуулж байна.

Сургалтад аймгийн төв болон сумдаас нийтдээ 130 гаруй архив, бичиг хэргийн ажилтан оролцож байна. 

Холбоотой мэдээ