Төв аймгийн баруун бүсийн сумдын галт зэвсэг эзэмшигч иргэдийг сургалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-04-10 23:01:02

Төв  /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-11-ний өдөр Төв аймгийн баруун бүсийн сумдын галт зэвсэг эзэмшигчдийн дунд Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаа” сэдэвт хоёр өдрийн сургалтыг Заамар суманд зохион байгуулж байна.

Тус сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга А.Зандан, хэв журмын тасгийн дарга цагдаагийн хошууч Б.Лхагвасүрэн, ахлах байцаагч хошууч С.Болдбаатар цагдаагийн ерөнхий газрын харъяа сургалт дадлагын төвийн сургагч багш цагдаагийн ахмад П.Борхүү нар сургалтыг удирдан явуулж байна.  

Сургалтад Бүрэн, Эрдэнэсант Өндөрширээт, Заамар, Угтаалцайдам, Цээл, Лүн, Баянцогт, Аргалант, Баянхангай, Дэлгэрхаан сумын 50 гаруй галт зэвсэг эзэмшигч хамрагдаж байгаа аж.
Уг сургалтыг Төв аймгийн баруун бүсийн 11 сумын дунд анх удаа зохион байгуулж байгаа юм байна.

Ахуйн болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэгтэй зөв харьцах, ахуйн хүрээнд аюулгүй хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглах талаар мэргэжлийн албаны хүмүүс зааж зөвлөж байгаад ач холбогдол оршиж байна хэмээн сум дундын цагдаагийн хэлтсийн дарга А.Зандан ярилаа.

Холбоотой мэдээ