Хэвлэл мэдээллийнхэн сагсанбөмбөг, гар бөмбөгийн спортоор өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-10 13:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой, MNB спорт суваг байгуулагдсаны 1 жилийн ойд зориулан МҮОНРТ-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын /Сонин, телевиз, радио, сайт гэх мэт/ дунд сагсанбөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.


Тэмцээн 2019 оны тавдугаар сарын 11-12-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн спорт зааланд болно. Шагнал урамшууллыг волейбол, сагсанбөмбөг тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй багаас шалгарсан эхний 3 багт /1, 2, 3 дугаар байр тус бүрт/ олгоно.

 

1-р байр: Өргөмжлөл, Алтан медаль, 2,000,000 төгрөг

 

2-р байр: Өргөмжлөл, Мөнгөн медаль, 1,500,000 төгрөг

 

3-р байр: Өргөмжлөл, Хүрэл медаль, 1,000,000 төгрөг

 

Мөн эрэгтэй, эмэгтэй “Шилдэг тоглогч”-дыг шагнаж урамшуулна.

 

ХМБ-ын ажилтан, албан хаагчдын нөхөрлөл холбоог бэхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвлэл мэдээллийн салбарт биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэхэд уг тэмцээний зорилго орших юм байна.

Холбоотой мэдээ