Дуучин R. Kelly-гийн тоглолт 28 секунд үргэлжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-09 12:18:10

НЬЮ-ЙОРК. /TASS/. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдсан Америкийн дуучин R. Kelly тун богино хугацаанд тоглолт хийсэн тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна.


Тоглолтоо хийх талаараа тэрбээр өмнө нь “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гарагт түүний тоглолтыг үзэж сонирхохоор ирсэн хүмүүс тасалбарыг 50-100 ам.доллараар худалдан авжээ. Гэсэн хэдий ч дуучин R. Kelly нэг дуугаа ч бүтэн дуулалгүй тоглолтыг дуусгажээ. Тоглолт ерөнхийдөө 28 секунд үргэлжилсэн байна.


100 мянган ам.долларын барьцаагаар суллагдсан тэрбээр шүтэн бишригчидтэйгээ уулзаж, зургаа татуулжээ. Дуучны хувийн амьдралыг уран бүтээлээс нь ялгаж салгаж байгаа хэдий ч тоглолтын тасалбарт зарцуулсан мөнгөтэй нь дүйцэхээргүй болсон хэмээн олон хүн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.


Иллинойс муж улсын Кук тойрог өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр дуучин R. Kelly-г бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгажээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дуучны зохисгүй үйлдлийн улмаас 4 эмэгтэй хохирсон байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор цагдаа нарт түүнийг баривчлах тушаал өгсөн хэдий ч тэрбээр Чикаго хотын цагдаагийн газар сайн дураараа ирсэн байна. 

Холбоотой мэдээ