"Оюутан цэрэг" бэлтгэл шатны сургалт эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-09 12:46:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Баянхонгор аймагт хоёр дахь жилдээ ЗДТГ-ын Цэргийн штаб хариуцан зохион байгуулж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг”-ийн ерөнхий бэлтгэл шатны сургалтад тус аймгийн Худалдааны үндэсний их сургууль, Политехникийн коллежийн есөн оюутан хамрагдаж байна.

"Оюутан цэрэг"-т хамрагдсан эдгээр залуус эхний хоёр сарын хугацаанд "Номундалай" цогцолбор сургуульд амралтын өдрүүдээр танхимын сургалтад суралцах юм байна. Харин сүүлийн хоёр сард нь Өвөрхангайн цэргийн ангид бэлтгэл хангаснаар албаа хааж дуусах аж.

Холбоотой мэдээ