Ойн зурвас сайн соёолжээ

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:20:55

Баянхонгор аймаг агаарын бохирдол, тоосжилтоороо улсдаа дээгүүрт бичигддэг. Эл асуудлыг шийдвэрлэж, тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төвийн баруун, зүүн хойд хэсгээр 50 метрийн өргөнтэй 5.6 км үргэлжлэх ойн зурвасыг байгуулжээ. 

Энэхүү ногоон зурваст улиас, хайлаас, чацаргана, жигд зэрэг модлог ургамлын 25200 суулгацыг төрийн албан хаагчдын хүчээр тарьж, усалгааны системийг байрлуулан, хайс хамгаалалтыг хийсэн байна. Мөн Түйн голын гүүрнээс хүндэтгэлийн хаалга хүртэлх засмал замын дагуу 4.4 км урттай, 25 метрийн өргөнтэй ойн зурвасыг бүх нийтээр мод тарих өдөр байгуулсан аж.
Тарьсан модод соёолж эхэлсэн талаар, мөн удахгүй нэгдсэн услалтын системд холбогдож байгааг албаныхан мэдээллээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд