Эв нэгдлийн баяраа тэмдэглэлээ

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 14:19:32

Казахын ард түмэн үндэсний Наурыз баяраа тэмдэглэж байна. Энэ баяр бол шашинтай холбоогүйн дээр өдөр шөнө тэгширсэний, хаврын түрүү бас шинэ жилийн баяр гэж үздэг. Учир нь энэ үндэстний цаг тоолол мөн өдрөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл Бичин жил одоо л орж ирээд байна гэсэн үг.

Баян-Өлгий аймгийн хувьд хонин жил малынх нь үнэ буурч мөнгөгүй болж хүч тэнхээгээ шавхан өвөлжсөн малчид болон хямралын хүндрэлийг үүрсэн ажилгүй борчуудыг эс тооцвол хүн ам болон мал сүргийн тоо толгой өссөн, ургацын хэмжээ нэмэгдсэн, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй болсон зэрэг үр өгөөжтэй жил боллоо гэж нийтээрээ үзэж байна. Сургалтын орчин сайжирлаа ч сурлагын чанар ахиагүй, эрүүл мэндийн хангамж дээшилсэн ч эх нялхсын эндэгдэл, халдварын тархалт буураагүй зэрэг нь шүүмжлэл өрнөх шалтгаан болж байна. Эдгээрээс илүү эгзэгтэй асуудал бол ээлжит улс төрийн сонгуулийн өмнөх элдэв яриа, хардалт, сэрдэлт үүсч эхэлсэн явдал юм. Харин Наурыз баярын нэгэн гол зарчим бол энэ өдөр хүмүүс бие биетэйгээ нүүр учиран золгож, эв түнжин тасарсан бол уучилж, хүмүүнлэг ёсонд харш аливаа үйлдлийг цээрлэн, эв эеээ эрхэмлэн бататгаж, айл болгонд орж «Наурыз көже»-г зооглох явдал юм. Иймд эв санаагаа нийлүүлэн эдийн засгийн бэрхшээлийг гар нийлж давах, их өрийн аюулаас салах, гантиган талбайг тавьж дуусгах, Цагааннуурын чөлөөт бүс, Дулаанхарын байжмалын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, Тавалдайн УЦС, Сагсайд байгуулагдах цементийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд бүх нийтийн санаа зоригийг чиглүүлмээр байна.

Аймгийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүллээ   

Наурыз баярыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ.

Ассалаумағалайкүм, ардақты халайық, қымбатты Баян-Өлгийліктер!

Тэрбээр иргэдээ гэр бүл, айл хотлоороо элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, хийморь цогтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлээд 2009 оны 09-р сарын 30-ны өдөр ЮНЕСКО-д Наурыз баярыг дэлхийн соёлын биет бус өвөөр бүртгэсэн ба 2010 оны 05-р сарын 21-ний өдрийн НҮБ-ын шийдвэрээр Наурыз баярыг Олон улсын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх болснгы онцолжээ. Түүнчлэн  Монгол Улсын төр, засаг ч гэсэн Наурыз баярыг онцлон үзэж, жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Их Хурлаас тогтоол гаргаснаар эх орны маань өнцөг булан бүрт амьдран аж төрж буй казах иргэд тухайн газар нутгийн үндэстэн ястнуудтай хамтран уламжлалт баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, үндэсний өв уламжлал, зан заншил, урлаг соёлоо дээдлэн дэлгэрүүлэх өргөн боломж бүрдсэн юм хэмээн мэндчилгээндээ хэлсэн байна. 

Мөн аймгийн Засаг дарга Х.Дармен "Наурыз"-ын баярыг тохиолдуулан ард иргэдэд мэндчилгээ ндээ,  Улиран одож буй хонь  жил маань  Монгол Улсад цоо шинэ өөрчлөлт авчирсан,   манай   аймгийн нийгэм, эдийн засаг,  оюун санааны   амьдралд  багагүй эерэг өөрчлөлт, ололт амжилт авчирсан,   их бүтээн  байгуулалт өрнөсөн,  хүн ард маань  бүл нэмсэн,   мал сүрэг  маань  таван төрлөөр өсөж онд  мэнд орсон,  үйлдвэр үйлчилгээ, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд   нийгмийн бүхий л салбарт  ахиц  дэвшил  бэлэглэсэн,   байгаль цаг агаарын  таатай  өдрүүд үргэлжилсэн  өгөөмөр сайхан  жил  боллоо. 
Учиран золгож буй бичин жилдээ нийт Баян-Өлгийчүүд Та бүхэндээ энэхүү ололт, амжилтыг улам бататгаж, орон нутагтаа их бүтээн  байгуулалт, шинэчлэл,  өөрчлөлтийг өрнүүлэн,  айл өрх, иргэн бүр   ажилтай,  орлоготой болохын     төлөө  сэтгэл зүрх  гарган  ажиллахыг  уриалж байна гэжсэн юм.

Ш.Айзаря


 

Холбоотой мэдээ