Орхон аймагт мал төллөлт 27.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-07 12:06:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт энэ хавар 56.1 мянган толгой мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 15 мянга буюу 27.4 хувьтай байна. Төл бойжилт 100 хувь байна гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн С.Даариймаа хэллээ.

Мэргэжлийн байгууллагууд жил бүрийн хоёр, дөрөвдүгээр сард 800 гаруй малчин өрхөө эргэдэг бөгөөд одоогоор 60 гаруй хувийг нь эргэж эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлээд байна. Энэ үеэр малчид өвөл цас бага орсонтой холбоотойгоор хаврын улиралд ус, худгийн асуудал зарим газарт хүндрэл учруулж байгааг хэлж,  шинээр худаг гаргах, хуучин худгуудыг засах санал тавьсан байна.

Орхон аймагт бэлчээрийн 73 худаг байдаг бөгөөд энэ нь нийт хэрэгцээний 80 хувийг нь хангадаг аж. Иймд улсын төсвийн хөрөнгөөр Жаргалант суманд нэгээс хоёр худаг гаргахаар төлөвлөж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ