Чулуут сумын Хайрхан багт шинэ багийн төвийн барилга ашиглалтанд орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 11:46:43

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багт шинэ багийн төвийн барилга ашиглалтанд орлоо. Энэхүү төв нь Архангай аймагт өвлийн улиралд тусгай технологиор баригдсан хоёр дахь багийн төвийн барилга юм.

Хайрхан баг нь 150 гаруй малчин өрхтэй сумын төвөөс алслагдсан багийн төвүүдийн нэг.

Малчид, иргэд харъяалалын дагуу төрийн суурь үйлчилгээнүүдийг авахын тулд 60-70 км-ээс сумын төврүү очдог байна.

Шинэ багийн төвтэй болсноор сардаа нэг удаа халамж, даатгал, улсын бүртгэл, эмнэлэг, цагдаа гээд суурь үйлчилгээнүүдээс гадна банкны үйлчилгээ ирж багийн төвийг түшиглэн иргэдэд үйлчлэх боломж нээгдэх аж.

Тус багийн төвийг улсын төсвийн 60 сая төгрөгийн төсөвт өртгөөр CDMA компани барьж гүйцэтгэсэн. Энэ идэр есийн хүйтэнд баригдсан барилгын чанар стандарт дээр аймгийн мэргэжлийн байгууллагаас аваад иргэд, малчид анхаарал ихээр хандуулж байжээ.

Чулуут сумын Хайрхан багийн ард иргэдийн хувьд бичин жил олз омгоор дүүрэн эхэлж байна. Учир нь малчдын хүсэлт, эрэлтэн дээр тулгуурлан үүрэн телефоны жи мобайлын сүлжээг саяхан нэвтрүүлжээ.

Түүнчлэн энэ багаас алтан төлийн эзэн, улсын сайн малчин тодорчээ гэж аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Б.Мандуул мэдээллээ.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ