БНАСАУ руу шинжээчдээ илгээхийг МАГАТЭ-д уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /NHK/. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрхэн тогтвортой хадгалах тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцээний үеэр БНАСАУ
руу шинжээчдээ илгээхийг Олон улсын атомын эрчим хүчний байгууллагад /МАГАТЭ/ уриалсан байна. Аюулгүйн Зөвлөлийг хамтран
даргалж буй Франц, Герман уг хурлыг мягмар гарагт зохион байгуулжээ.
Цөмийн байгууламжууд хийгээд цөмийн зэвсэг үйлдвэрлэх материалууд нэмэгдсээр
байгаад санаа зовниж байгаагаа МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Амано илэрхийлсэн
байна. Түүний хэлснээр, сүүлийн жилүүдэд Пёньян цөмийн үйл ажиллагаагаа
өргөжүүлсэн хэдий ч МАГАТЭ 2009 оноос хойш БНАСАУ руу нэвтрээгүй аж. Ю.Амано
цааш хэлэхдээ, МАГАТЭ тус улс руу ойрын хугацаанд
шинжээчдээ илгээхэд бэлэн байна гэжээ.
БНАСАУ-ыг цөмийн
зэвсгээс ангижруулахад МАГАТЭ-гийн хяналт шалгалт чухал алхам болно хэмээн НҮБ-ын
гишүүн олон орон үзэж байна.