Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-03 21:14:28

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймаг энэ удаагийн малчдын зөвлөгөөнөө “Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж“ сэдвийн дор зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2025 он хүртэлх баримтлах бодлогодоо Сэлэнгэ аймгийг “Эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэх”-ээр зарласан. Энэ ч утгаараа аймгийн малчдын зөвлөгөөн газар тариалангийн бүс нутагт тохирсон эрчимжсэн болон хагас суурин мал аж ахуйг хөгжүүлэх, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, МАА-н салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн маш өргөн агуулгын дор болдгоороо онцлогтой. Энэ удаа ч мөн эл өргөн асуудлын хүрээнд малчид санал бодлоо хэлж, нэгэн шийдвэрт хүрч чадсан юм.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн малчид нэг малаас авах ашиг шимээ хэрхэн нэмэгдүүлэх, ингэснээр малын тоо толгойгоо бууруулж, тариаланчид ч мөн малчидтайгаа хамтран ажиллаж, нийт тариалан эрхлэх талбайнхаа тодорхой хувьд малын тэжээл тарьж, аль аль талдаа ашигтай хамтран ажиллахаар ярилцаж, санал бодлоо солилцон нэгдсэн ойлголтод хүрлээ. Mалчдын зөвөлгөөнд 17 сум, 6 тосгоны 56 багийн 300 гаруй малчин оролцлоо. Энэ үеэр мал аж ахуйгаа эрчимжүүлэн, чанаржуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, сум орон нутгийн малчиддаа, үлгэр дууриалал үзүүлэн бусдыгаа манлайлан хөдөлмөрлөж яваа зарим малчныг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн тэргүүний ажилтан, ХХААХҮЯ-ны жуух бичиг, аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж урамшууллаа. 

Холбоотой мэдээ