Эрхүү мужийн загас үржүүлгийн газрын туршлагыг судалжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 12:18:21

ЭРХҮҮ. /Irkobl/Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан тэргүүтэй  төлөөлөгчид Эрхүү мужийн хулд загасны аж ахуйд зочилжээ.


Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Эрхүү хот дахь Монголын Ерөнхий консулын газрын консул С.Банзрагч, Эрхүүгийн Хөдөө аж ахуйн яамны мал аж ахуй, загас агнуурын хэлтсийн дарга Иван Лобыцин нар багтсан байна.


Монголын мэргэжилтнүүд хулд загасны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. “Иркутская форель” ХХК-ийн гүйцэтгэх захирал Виталий Андрианов зочдод загас үржүүлгийн цөөрөм, жижиг загасны цех, тэжээл хадгалах агуулах зэрэг аж ажуйн үйлдвэрлэлийн баазыг танилцуулжээ.  


Иван Лобыцины хэлснээр, Эрхүү мужид хулд загасыг арилжааны зориулалтаар өсгөн үржүүлэх хөрөнгө оруулалтын төслийг 2010 оноос хойш хэрэгжүүлж байгаа аж. 2018 онд тус үйлдвэр 59 тонн хулд загасны мах үйлдвэрлэн, худалдаалжээ.  

Холбоотой мэдээ