Өргөө амаржих газарт кесар хагалгааны 10 иж бүрдэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-29 17:07:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Хаан” банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах зориулгоор нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа.

Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм. 
Тус амаржих газарт жилд дунджаар 12
мянган эх нярайлдаг бөгөөд 30 орчим хувь нь кесар хагалгаагаар амарждаг аж. Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл, бэрхшээл цөөнгүй гардаг байна. Харин эдгээр иж бүрдэл багажтай болсноор хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ.

Холбоотой мэдээ