Багш нар авьяасаараа өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-31 22:52:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас багш нартаа чөлөөт цагийг бий болгох, тэдний авьяасыг нээн илрүүлэх, сурталчлах, багш нараа алдаршуулах зорилгоор агш дуулж байна" уралдааныг зохион явуулж байна.

Энэхүү урлаг, соёлын үйл ажиллагаа нь энэ онд тохиож буй аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойг угтан явуулж буйгаараа онцлогтой юм. Энэ удаа аймгийн хэмжээний 34 сургууль, 32 цэцэрлэгийн багш нарын дунд “Багш дуулж байна” уралдааныг зохион явуулжээ. Уг уралдааны 1-р шатны шалгаруулалтыг бүсчлэн явуулж, уралдаанд нийт 107 багш оролцсоноос бүс тус бүрээс таван багш шалгаруулж, шилдэг 25 багшид 2-р шатны шалгаруулалтад оролцох эрхийн бичиг гардуулжээ. 

Холбоотой мэдээ