БНХАУ-ын Хармөрөн мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-28 19:43:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Хармөрөн мужийн дэд дарга Чөн Жымин тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.


Энэ онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй урагшлах сайхан төлөв харагдаж байгааг талууд тэмдэглэв.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридори байгуулах, Хармөрөн мужийн томоохон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөв. Түүнчлэн хоёр талын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд санал солилцлоо. Мөн тэрээр, Хармөрөн мужид болох үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулах санал дэвшүүлэв.


Хармөрөн мужийн дэд дарга Чөн Жымин Монголын талтай тогтоосон харилцаагаа шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг төлөвлөгөөтэйгээр явуулах, хүмүүнлэгийн салбарын солилцоо, харилцан итгэлцлийг бэхжүүлэхээр ажиллахаар зорьж буйгаа онцлов.

Холбоотой мэдээ