Канадад их хэмжээний мансууруулах бодис хураан авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОТТАВА. /TASS/. Канадын Онтарио мужийн цагдаа нар 1.2 сая канад доллароор /900 мянга гаруй ам.доллар/ үнэлэгдэх мансууруулах бодис болон зэвсэг хураан авсан тухай “CBC” суваг мэдээлжээ.
Онтарио мужийн цагдаа нар тус мужийн Брамптон хотод мансууруулах бодисын наймаачин байж болзошгүй 35 настай эрэгтэйг өнгөрсөн гурван сарын турш ажигласан байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт баривчилжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд уг эрэгтэйн зааж өгсөн хаягаар очиж, тухайн газарт нэгжлэг хийхэд их хэмжээний мансууруулах бодис, мөн 26 галт зэвсэг, сум илэрсэн байна.
Уг этгээд мансууруулах бодисыг хууль бусаар Онтариод авчирсан боловч чухам хаанаас авчирснаа хэлээгүй аж. Түүнд мансууруулах бодис хууль бусаар наймаалсан, хууль бусаар галт зэвсэг хадгалсан зэрэг 60 гаруй зүйл ангиар хэрэг үүсгэжээ.