“Boeing 737 Max” онгоцонд засвар хийнэ гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-03-28 11:54:23

ВАШИНГТОН. /BBC/. Сүүлийн таван сарын хугацаанд “Boeing 737 Max” загварын хоёр нисэх онгоц осолдож, олон зуун хүн амиа алдсантай холбогдуулан маргаан дагуулаад буй уг онгоцны хяналтын системд өөрчлөлт оруулахаар болсон байна.


Гэсэн хэдий ч дэлхий даяар нислэг үйлдэхийг хориглоод буй дээрх загварын онгоц дахин хэзээ нислэг үйлдэх боломжтой болох нь тодорхойгүй хэвээр байгаа ажээ. Мэргэжилтнүүд ослуудын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа юм.


Нисэх онгоцонд хийх шинэчлэлийн хүрээнд урьд нь аюулгүй байдлын нэмэлт тохиргоо байсан хэсгийг анхааруулгын систем болгон өөрчлөх ажээ.


Индонезийн агаарын тээврийн “Lion Air” болон Этиопын “Ethiopian Airlines” компанийн онгоцнуудын аль алинд нь нисгэгч нарт анхааруулга өгөх зориулалттай анхааруулгын системийг суулгаагүй байжээ. Онгоцонд асуудал гарсан үед мэдрэгчүүд ажиллаж, анхааруулгын дохио өгдөг байна.


Boeing” компаниас мэдээлснээр, агаарын тээврийн компаниуд нисэх онгоцондоо аюулгүй байдлын системийг суулгуулахдаа нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй ажээ. 

Холбоотой мэдээ