"Хай би ойл" болон "Би ди сек"-ийн хувьцааны ханш унажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-27 18:49:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 38 хувьцаат компанийн 73.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 317.112 ширхэг хувьцааг арилжив.

Энэ өдөр найман компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Гутал" болон "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" болон "Би ди сек" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.23 хувиар буурч 20829.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,472,073,677,342 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ