Хууль зүйн сайд хүний эрхийг зөрчих эрх хэнд ч олгогдоогүйг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-21 16:52:48

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга нарт албан тоот хүргүүлэв.

Учир нь УИХ-ын гишүүн Х.Баттулга өмнө нь Хууль зүйн сайдад хандаж, өөрийг нь улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг дурдаад энэ бүхнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргаж ажиллахыг  хүсчээ. 

Хуульзүйн сайд Д.Дорлигжав гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь ХЗЯ-ны шууд хариуцах ажил үүрэг биш ч улс төрийн зорилготой, хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүний эрхийг зөрчих эрх хэнд ч олгогдоогүйг анхааралдаа авч, тухайн хэрэг дээр биечлэн хяналт тавьж ажиллахыг тэдгээр удирдлагуудад анхааруулжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ