Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуулийн санал хураалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-23 10:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлж, 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив нам болон дөрвөн бие даан нэр дэвшигч өрсөлдөж буй юм.

Сонгуулийн санал авах байр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Иргэний танхим, 142 дугаар сургуулийн байр, 19 дүгээр хорооны Иргэний танхим, 136 дугаар сургууль,  Газарчин дээд сургуулийн байранд байрлаж байна.

Дашрамд дурдахад, 2016 оны 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр 10 болон 19 дүгээр тойрогт зарим нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчин мөнгө тараасан тухай маргаан гарсан. Улмаар уг маргаан удаан хугацаанд үргэлжилж, гурван шатны шүүхээс дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан юм.

Холбоотой мэдээ