Москвагийн гоо бүсгүй титмээ хураалгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/.
“Москвагийн гоо бүсгүй 2018” тэмцээний ялагч Алесю
Семеренко гэрээний нөхцөлийг
зөрчсөний улмаас титмээ хураалгажээ. Энэ явдал нь тэмцээний түүхэн дэх анхны
тохиолдол юм.
Тэмцээнийг зохион байгуулагчдын ярьснаар, тэрбээр гэрээний дагуу хүлээсэн
үүргээ зөрчиж, хүрэлцэн ирэх ёстой байсан арга хэмжээнд оролцоогүй байна.
Тэмцээний дүрэм журмын дагуу "Москвагийн гоо бүсгүй 2018" тэмцээний ялагчийн
титмийг тэргүүн дэд гоо бүсгүйгээр шалгарсан Ксения Паленовад шилжүүлэн өгөх юм байна. “Москвагийн гоо бүсгүй”
тэмцээн анх 1996 онд болж байжээ.