Ээлжит бус хуралдааны товыг зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-21 21:58:06

Хөвсгөл МОНЦАМЭ. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 10-р хуралдааныг ирэх сарын 3-ны өдөр аймгийн Удирдлагын ордны Соёмбо танхимд хуралдуулахаар товыг зарлав.

Тус хуралдаанаар аймгийн 2018 оны давсан орлого дансны үлдэгдэл зарцуулах тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2016- 2030 онд хөгжүүлэх урт хугацааны "Хөгжсөн Хөвсгөл-2030" хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай хэлэлцэх ажээ.

Холбоотой мэдээ