Аврагчид 84 удаа усны гүнд шумбажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-21 18:03:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын эрэн хайх салбарын алба хаагч нар Архангай аймгийн Өгий нуурт эрэн хайх, аврах ажиллагааны сургууль хийв. Тус байгууллагын 12 алба хаагч 3-7 см мөсийг цоолж, 6-8 метрийн гүнд 84 удаа шумбасан байна.



Энэхүү дадлага сургуулиар, аврагчдын мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалт хийхийн зэрэгцээ усны гүнд, шөнийн цагаар эрэн хайх аврах ажиллагааг хэрхэн явуулах дасгал хийсэн хэмээн ОБЕГ мэдээлэв.

Холбоотой мэдээ