Дорноговьд цас орж шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-20 09:23:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр гуравдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө бага зэргийн хур тунадас, цас оржээ.

Аймгийн УЦУОШГ-ын мэдээллээс үзэхэд салхи секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч агаарын температур эрс хүйтрэхийг анхааруулсан байна. 

Мөн Онцгой байдлын газраас малчид ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд хол ойрын замд зорчихгүй байх, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байхыг анхааруулав.

Холбоотой мэдээ