Гуравдугаар сарын 21-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-03-21 08:45:51

09.00 цагт ГХЯ-нд "Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинар болно.

09.00 цагт Сумын нийгмийн даатгалын байцаагчдын улсын анхдугаар зөвлөгөөн, сургалт МҮХАҮТ-ын дэргэдэх “Corporate-2” зочид буудал болно.

09.00 цагт Олон улсын ойн өдрийн хүрээнд өнөөдөр “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт хурал Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

10.00 цагт МЗХ-ны Залуус танхимд тус холбооны Соёлын байнгын хорооноос “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт Дэлхийн усны өдрийг тохиолдуулан зохион байгуулж  буй “Ус ба ажлын байр” сэдэвт хэлэлцүүлэг МҮЭХ-нд болно.

11.00 цагт "Халуун элгэн нутаг" дууны хөшөөний дэргэд Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ардын урлаг судлагч, яруу найрагч Жамцын Бадраа агсаны 90 насны ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

11.00 цагт Тусгай олимпийн хорооноос зохион байгуулж буй цасны гуталтай гүйлтийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн Скай Ресорт-д болно.

11.00 цагт "8 шарга" валютын захын "Капитал" банктай байрны 7 давхрын 703 тоот хурлын зааланд НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдралд дарамт учруулж байгаа талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.00 цагт Пума империал зочид буудалд иргэн Т.Баярхүү, Г.Ганбат, Ц.Шинэбаяр нар "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө." Сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт "Нил ягаан өдөр"-ийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно. Утас: 99811723

13.00 цагт "BackyarD" хип хоп уралдааны ГАЛА тоглолтын хэвлэлийн хурал "UBS"-ийн байранд болно.

18.30 цагт Уран бүтээлч Б.Болормаагийн "Хотын төрх" бие даасан үзэсгэлэнгийн нээлт "976 Арт галлерей"-д болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын ногоон намаас Захиргааний хэргийн шүүхэд хандсан талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Оршихуйн тантра” ТББ-аас шашны асуудлаар, шинэ хөдөлгөөн гаргах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монголын усны түншлэл” ТББ-аас усны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Молор” телевизийн санаачлагаар ХХААЯ, Төрийн банктай хамтран “Туслах малчин” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ