Өнгөрсөн сард Орхон аймгийн төсөвт 13.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-21 01:42:43
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Статистикийн хэлтэс өнгөрсөн хоёрдугаар сарын тоон үзүүлэлтийг мэдээллээ. Тус сард аймгийн төсөвт 13.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төлөвлөгөө 103.3 хувиар биелсэн байна.

Аж үйлдвэрийн салбарт 183.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 190.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6-7 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Нийт бүтээгдэхүүний 88.4 хувийг уул, уурхайн олборлолт, 7.69 хувийг боловсруулах, 3.8 хувийг цахилгаан, дулаан эрчим хүчний үйлдвэрлэл эзэлжээ.

Хэрэглээний барааны үнийн судалгаанд 210 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамруулдаг бөгөөд өнгөрсөн сард хүнсний барааны үнийн индекс 7.1 хувиар өсчээ. Энэ өсөлтөд мах, сүү, хүнсний ногооны үнэ нөлөөлсөн байна. Дашрамд дурдахад, аймгийн  Хөдөлмөрийн хэлтэст ажил идэвхтэй хайж буй 2667 иргэн бүртгүүлсэнээс 54.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ