Улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dotood_editor@montsame.mn
2016-03-19 14:05:04

Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний түүхт 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат БХИС, Монгол керамик үйлдвэр Увс нуур дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-орших түрүүлэв.

Завхан аймгийн Их уул сумын харъяат Зэвсэгт хүчний Алдар Спорт хороо, 013-р анги, “Даян дэвжээ”-ний бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харъяат БХИС, Увс нуур дэвжээний бөх улсын начин Т.Баасанхүү, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Алдар СХ, ЗХ-ний 065-р анги, “Булган хангай дэвжээ”-ний бөх аймгийн арслан Б.Бат-эрдэнэ нар шалгарсан юм.

Харин дунд шөвөгт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат ХХЕГ-н Хилчин СХ, 0166-р анги, “Хантайшир дэвжээ”-ний бөх улсын заан Б.Соронзонболд, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат ХХЕГ-н Хилчин СХ, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх аймгийн арсла Ч.Хөхчирэнгэр, Булган аймгийн Могод сумын харъяат Булган хангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн харцага Э.Энх-амгалан нар үлдэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ