Г.Энэрэл өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальтан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-13 10:55:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй хүндийн өргөлтийн өсвөр үеийн 2019 оны ДАШТ-ий  эмэгтэйчүүдийн 71 кг-д өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр 105 кг өргөж хүрэл медаль хүртсэн байна.


Баянгол дүүргийн Ган зам 20 дугаар сургуулийн сурагч Г.Энэрэлийн энэхүү амжилт нь манай хүндийн өргөлтийн спортын түүхэнд Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль гэдгээрээ онцгой юм.


Тус тэмцээнд эх орноо төлөөлөн манай хоёр тамирчин өрсөлдсөн бөгөөд “Алдар" спорт хорооны тамирчин, БЗД-ийн "Шавь" цогцолбор сургуулийн сурагч Б.Хонгорзул 59 кг-д өрсөлдөж нийлбэр өргөлтөөр 174 кг өргөж, тавдугаар байр эзэлсэн юм.


Холбоотой мэдээ